logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Засгийн газар 2028 оны I/19-нд хугацаа нь дуусах $450 саяын бонд гаргаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 11 09:55
    754
    Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж буурч байна

    Монгол Улсын Засгийн газар ойрын хугацаанд хугацаа нь дуусах “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх таван жилийн хугацаатай 450 сая ам.долларын бонд гаргахаар хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлж байна.Бондын ерөнхий мэдээллүүд ерөнхийдөө бүрэн гарч дуусжээ.

    Монгол Улс Засгийн газраас гаргах 450 сая ам.долларын бонд таван жилийн хугацаатай буюу 2028 оны нэгдүгээр сарын 19-нд хугацаа нь дуусахаар байна. Үнийн хувьд 98.812 доллароор тогтоожээ.

    11-4.JPG

    Дэлхий даяар Төв банкнууд инфляцыг хязгаарлах хатуу бодлого хэрэгжүүлснээр санхүүжилтийн өртөг нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн байдал тааруу улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж байгаа юм.

    Одоо гаргахаар хэлэлцэж буй бондын купон одоогоор арилжаалагдаж буй хамгийн өндөр купонтой “Хуралдай” бондтой ойролцоо түвшинд гарах хүлээлттэй байна.

    Монгол Улс 2021 онд "Century” бонд гаргаж хугацаа нь тулаад байсан “Чингис” болон “Гэрэгэ”  бондын нэг тэрбум ам.долларын өр төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн юм.

    Шинэ бондоор 2023 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бонд эзэмшигчдийг үнэт цаасаа зарах эсвэл шинэ үнэт цаас орлуулан эзэмших санал тавьжээ.

    Үүнээс гадна “Гэрэгэ” болон “Хуралдай” бондын өгөөж нэгдүгээр сарын есөнд аль аль нь унасан хөдөлгөөнтэй байна.

    KHURALDAI-GFX.jpg

    2024 оны гуравдугаар сард хугацаа нь дуусах “Хуралдай” бондын өгөөж хоёр дахь хоногтоо үргэлжлэн буурлаа. Ингэснээр сүүлийн 200 хоногийн дундаж түвшнээс доош түвшинд хүрч буураад байна. Одоо гаргахаар хүлээгдэж буй бондоор “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг хэсэгчлэн санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

    Харин  2023 оны тавдугаар сард хугацаа нь дуусах “Гэрэгэ” бондыг бүрэн санхүүжүүлэхээр байна. “Гэрэгэ” бондын өгөөж даваа гарагт 31.45 хувиар буурчээ. Харин хоёр дахь өдрөө уналт нь тогтворжлоо.

    GEREGE-GFX.jpg

    Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолд одоо байгаа 2031 он хүртэл хугацаа нь дуусах бондуудын төлбөрийг төсвөөс болон гадаад валютын нөөцөөс төлөх нь эдийн засагт томоохон дарамт учруулах эрсдэлтэй учраас тодорхой хэсгийг дахин санхүүжүүлнэ гэж төлөвлөөд байсан юм.

    Cэтгэгдэл бичих